Түрээсийн орон сууцны сугалаанд оролцох иргэдийн нэрс гарчээ

"Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцыг түрээслэхээр бүртгүүлсэн иргэдийн тоо орон сууцны квотоос давсан тул түрээслэх иргэдийг сугалаагаар сонгохоор болсон. Тэгвэл сугалаанд оролцох иргэдийн нэрс тодорхой болжээ. "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй нийт 2.262 иргэн бүртгэлд хамрагдаад буй бөгөөд нийслэлд 350 айлыг хөтөлбөрт хамруулах юм. 

Бүртгүүлсэн иргэдээс залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх гэсэн ангиллаар нийт 2368 айлыг сугалаанд оролцох иргэдийн жагсаалтад багтаажээ. 

Сугалааг энэ сарын 28-нд хийхээр товлоод буй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)