Түргэн хугацаанд тураах эртний ЦЭГЭН МАССАЖ

Олон жилийн туршид хүмүүсийн дунд илүүдэл жингийн асуудал сэтгэл зовоосоор ирсэн. Харин эртний Азийн улсууд цэгэн аргаар бодисын солилцоог сайжруулж эрүүлжүүлэх замаар биеийн жинг маш богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэдэг байжээ.

Мөн буруу хооллох зуршлыг хаяж дотор эрхтнээ эрүүлжүүлэхэд энэ аргыг хэрэглэдэг аж. 

1. Эрхий хуруугаараа чихний омгийг дарж иллэг хийх. Үүнийг өдөрт гурван удаа гурван минутын хугацаанд хийж заншвал биеийн жин хурдан хугацаанд хасагдах болно. 

2. Нүүр

Хамар болон уруулын дунд байх цэг (хүн)-ийг өдөрт хоёр удаа таван минутын турш дарж иллэг хийвэл хяналтгүйгээр хооллох, их идэх, өлсөх үйл явцыг тогтворжуулах болно.

3. Гарын шууны хэсэгт байрлах цэгийг өдөрт 60 секунд дарж заншвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоолны шингэцийг хурдасгах ач тустай.

4. Сан Ли гэж нэрлэдэг энэхүү цэг нь хөлийн өвдөгний доод хэсэгт байрлах ба "урт наслах цэг" гэж нэрлэгддэг. Хүний бүхий л эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна ямар нэг үрэвслийн шинж тэмдгийг арилгадаг байна. 

Нэг хөлийг 5 минут цагийн зүүний дагуу тойрог маягаар дарж иллэг хийнэ. Харин иллэгийг унтахын өмнө хийж болохгүй анхаараарай. Учир нь энэ нь нойргүйдэлд оруулж болзошгүй. 

Эдгээр цэгэн иллэгүүдийг хийхэд бага зэрэг өвдөх боловч үр дүн богино хугацаанд мэдэгддэг бөгөөд зөв хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулбал төгс үр дүнд хүрч болно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)