Түргэн идэлтийн шинэ аварга тодорлоо

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 4-нд болсон “Хот-догийг хэн хурдан идэх вэ” ДАШТ-ий шинэ аварга төрөн гарлаа. 23 настай Мэттью Стоуни 10 минутад 62 хот-дог идэж түрүүлэн, сүүлийн найман жил дараалан ялалт байгуулсан Жой Честнатын хаан титмийг булаан авсан байна. Жой 10 минутад 60 хот-дог идсэн амжилтаар хоёрдугаар байрт оржээ. Түргэн идэлтийн шинэ аварга Стоуни “Маш их баяртай байна. Бэлтгэл сургууль сайн хийсний ач тус гарлаа. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байлаа” гэж ярьсан байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Японы Мики Сүдо 10 минутад 38 хотдог идэж түрүүлсэн байна. Хот-дог хурдан идэлтийн тэмцээнийг 1972 оноос НьюЙорк хотноо зохион байгуулж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн ДАШТ 2011 оноос явагдах болжээ. Одоогийн байдлаар эрчүүдээс Жой Честнатын 69 хот-дог, эмэгтэйчүүдээс Соня Томасын 45 хотдог 10 минутад идсэн амжилтыг хэн ч эвдээгүй байгаа аж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)