“Түмэн шувуут”-ын борлуулалтын орлого 2.1 орчим тэрбум төгрөгөөр өсөв

Өнгөрсөн хоёрдугаар сард хөрөнгийн зах зээлд IPO гаргасан “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд 31.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 сая буюу 27.5 хувиар өссөн дүн аж. Ингэснээр борлуулалтын орлого нь 10.5 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 тэрбум төгрөгөөр өссөн, цэвэр ашгийн хэмжээ 72.3 хувиар нэмэгджээ. 

Ингэснээр нэгж хувьцаанд 10.34 төгрөг ногдуулах боломж бүрдсэн байна. Тус компани IPO гарган, татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөтгөн, сангаснаас гаралтай органик бордооны үйлдвэр барьж, махны чиглэлийн тахианы аж ахуйг хөгжүүлэхээр зорьжээ. Дээрх ажлууд төлөвлөгөөний дагуу хийж буй гэнэ. Мөн энэ онд 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 2.6 тэрбумын ашигтай ажиллахаар тооцсон ба хагас жилийн байдлаар борлуулалт 60.4, ашгийн төлөвлөгөө 79.5 хувийн гүйцэтгэлтэй аж. 

Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ өндөр ТОП-10 аж ахуйн нэгжид “Түмэн шувуут” багтаж буй бөгөөд зах зээлийн ханш нь 35.22 тэрбум төгрөгт хүрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)