​ Түгээлтийн автомашиныг тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй



Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилго бүхий 70 дугаар тогтоолыг баталсан. Дээрх 70 дугаар тогтоолд зөвхөн түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах зорилго агуулаагүй талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Тодруулбал зарим авто замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, автозогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөны зохион байгуулалтад шинэ зохицуулалт оруулах гээд үе шаттай арга хэмжээ авахаар тусгажээ. "Тогтоолыг хэрэгжүүлэх журмын төсөл боловсруулалтын шатанд явж буй тул түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй" гэв.

Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг үйл ажиллагаандаа тусгаж, шаардлагатай бол уг журмаа эргэн харах бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)