Тяньжин-Улаанбаатар-Улаан Үд чиглэлд транзит тээвэр туршина

Энэ сарын 13-наас эхлэн Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтаар тээвэрлэхээр болжээ. 25 ххүртэл үргэлжлэх уг ажлыг Монгол, Хятад Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд зохион байгуулж буй юм. Туршилтын тээвэрт чингэлэг, битүү тент, хөргүүр бүхий гурваас доошгүй ачааны авто машиныг улс бүхэн оролцуулахаар болжээ. 

Туршилтын транзит тээврийн явцад замын нөхцөл байдал болон шатахуун түгээх газруудын байршил, автомашины засвар үйлчилгээний газрууд зэргийн байршлыг тогтоох бөгөөд аж. Өмнө Тяньжинаас Эрээн хүртэлх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зөвхөн Хятадын тал хийдэг байсан тул эл тээвэрлэлтийг өөрсдөө хийдэг болсноор эдийн засгийн болон цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой юм. Түүнчлэн уг чиглэл дэх зам дагуу сум, орон нутгийн хөгжилд ч багагүй нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)