Тээврийн цагдаагийн мөрдөгчид хахууль өгсөн гэх Хятадын иргэн хил давжээ

ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, хошууч Б.Отгоныг АТГ-ынхан бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаад, хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлыг нь хийхээр товлосон ч шүүгдэгч Б.Отгон өмгөөлөгчөөсөө татгалзсанаар хойшлуулсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг БНХАУ-ын иргэн Тан Тэюэнд холбогдох хэргийг шалгаж байхдаа өнгөрсөн оны наймдугаар сард 1.4 сая төгрөгийн үнэтэй тавилга хахуульд авч Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөнд тавьсан гэж буруутгаж буй юм. Мөн Тан Тэюэн, түүний орчуулагч нарт “Өмгөөлөгч авах шаардлагагүй, хэргийг чинь та нарт ашигтайгаар шийдэж өгнө” хэмээн 20 сая төгрөг өгөхийг шаардсан гэх хэрэгт холбогдсон аж.

Харин ТЦА-ны мөрдөгчид хахууль өгсөн БНХАУ-ын иргэн Тан Тэюэн хил давж явсан учраас түүнд холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлчихээд байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)