Тээврийн цагдаагийн газрын баруун урдах гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 25-нд нээх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Тээврийн цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25 гэхэд нээх үүргийг тус барилгын гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” компанийн удирдлагад өглөө.

Үндсэн гүүрийн барилгын явц 90 хувьтай байгаа бол Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 4 эгнээ гүүрийн барилга 72 хувьтай байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)