Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний газар түр байранд шилжлээ

АСА циркийн гадна талбай болон дотор хэсэгт дулаан, усны шугам солих засвар хийж буйтай холбогдуулан тус байранд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний газар өнөөдрөөс буюу энэ сарын 24-27 хүртэл өөр байранд түр шилжиж, үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ хугацаанд иргэд доорх газруудаас тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг авах боломжтой аж.

• Баянгол дүүргийн XX хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байр

• Баянзүрх дүүргийн VIII хороо Улаанхуаран хилчний I гудамж, “Таван ган” ХХК-ийн байр

• Сонгинохайрхан дүүрэг, XXXII хороо, Авто худалдааны цогцолбор

• Баянзүрх дүүргийн XVII хороо, “Да хүрээ” худалдааны төв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)