Тээврийн хэрэгслийн албан татварыг цахимаар төлдөг боллоо

Жолооч нар https://smartcar.mn цахим систем ашиглан, тээврийн хэрэгслийнхээ үндсэн мэдээлэл хянах, жолоодох эрхийн оноогоо шалгах, зогсоолын болон оношилгоо үйлчилгээний мэдээлэл харах зэрэг үйлчилгээг шуурхай авах боломжтой боллоо. 

Тухайн жолоочид онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт, эсвэл аль ч банкны мобайл аппликейшний QPAY цэс байхад, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон, зам ашигласны төлбөрийг хийж болно. Төлбөрөө амжилттай хийсний дараа, и-мэйл хаягаар хүргэгдсэн баримтыг хэвлэж авахад л хангалттай. Тус хэвлэмэл баримт нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)