Тээврийн жолооч нар хоёр хоног хоол хүнсгүй байна гэв

Сүхбаатар аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсны зэрэгцээ өвөлжилт хүндэрч, өвс тэжээлгүй болж байгаа аж. Тиймээс тус аймгийн Эрдэнэцагаан сум руу өвс хүргэхээр явсан 10 машины жолооч замдаа цасанд сууж, хоёр хоног хоол хүнсгүй, хүнд нөхцөлд байгаа гэнэ. Ерөнхий сайдыг Сүхбаатар аймагт ажиллан иргэдтэй уулзах үед жолооч нарын ар гэрийнхэн энэ талаар гомдол мэдүүлсэн аж. 

Гэтэл Ерөнхий сайдыг Шилийн богдод гарч “малгайн үсээ” сэргээхэд нь зориулж Онцгой байд­лын алба хаагчид хоёр хоногийн турш замын ца­сыг цэвэрлэсэн ч салхи, шуурганы өмнө хүчин мө­хөстөж байгааг ч энэ үеэр ярьсан юм байх. Харин аймгийн Онцгой байдлын дарга нь “холбогдох арга хэмжээ авна” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)