"ТЭЦ-3"-ын ажилчин тогонд цохиулж, нас баржээ

""ТЭЦ-3" ХХК-ийн хашаанд цогцос байна" гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвд 09.45 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу аврах 105 ангийн алба хаагчид очиход тус компанийн ажилтан 35 настай залуу тогонд цохиулсан байдалтай олджээ. Тиймээс цогцсыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)