Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам арилжааны банкуудтай харилцан тохиролцож, зээлийн хүүг үе шаттай бууруулж буй. Үүний дагуу тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэрийг энэ сарын 1-нд гаргасан. Урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг ахмадууд удаа дараа тавьснаар дээрх шийдвэрийг гаргасан билээ. Уг шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв. Бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан. Тэгвэл өмнө нь 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүү өнөөдрөөс 15.6 болж буурлаа. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохиролцжээ. Энэ дагуу 417.7 мянган тэтгэвэр авагч бага хүүтэй зээл авах боломж бүрдэх аж.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)