Тэтгэвэр авагч иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох боломжтой боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 тоот тушаалаар “Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журам”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулж эхэллээ.
Иймд тэтгэвэр авч байгаа банкаа өөрчлөх, өөр банкаар дамжуулан тэтгэврээ авах хүсэлтэй нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа иргэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн харьяаллын дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж банкаа солих хүсэлтээ гаргаж болно.
Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүллээ гэж Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)