Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 15 хувь болгон бууруулж, 192 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчдад тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30.9 мянган тэтгэвэр авагч 25.9 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 192.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Цаашид бусад банкуудтай тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр хамтран ажиллах холбогдох судалгаа хийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)