Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж ОУВС үзжээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ. 

Тэгвэл уг алхам нь ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгджээ. Уг мэдэгдлийг ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга "санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна" гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляци болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гээд засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна хэмээжээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаны дагуу тэвчиж болох бүх зардлыг бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)