Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.

Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой аж.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)