ТЭСРЭХ БОДИС МЭДРЭХ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ

Израилийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд тэсрэх бодисыг үнэрээр нь илрүүлэх төхөө рөмж зохион бүтээжээ. Тэсрэх бодисын молекулыг агшин зуур мэдрэх чадвартай эл төхөөрөмж хэрэглэхэд хялбар, өртөг хямд зэрэг давуу талтай аж. Тус сургуулийн профессор Фернандо Патольски “Алан хядагчдын тавьсан бөмбөгийг илрүүлэх чадалтай энэ багаж халдлага гарахаас урьдчилан сэргийлж, олон хүний амь аварна гэдэгт найдаж байна” хэмээн ярьжээ. Төхөөрөмжийг лаборато рийн нөхцөлд, практикт ч туршиж үзэхэд саадгүй ажиллаж байсан гэнэ. Одоо эрдэмтэд элдэв халдварт өвчний нян тараадаг биологийн зэвсгийг илрүүлэх багаж зохион бүтээхээр ажиллаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)