Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

Японы мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нагоя башёд хүч үзсэн Хакүхо М.Даваажаргал 10 даваа, нэг унаатай тэргүүлж явахдаа баруун өвдгөө бэртээснээр барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингэснээр тус башёд зодоглосон Монголын хоёр аварга өнжиж, озэки Асанояама болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар тэргүүлж эхэлсэн юм. Башёгийн барилдаан Токиод өндөрлөхөд Г.Ган-Эрдэнэ учраагаа илүүрхэн түрүүлж, түрүү бөхөөр шалгарав. Мэргэжлийн сүмод хөл тавьж, 2014 оны есдүгээр сард дээд зиндаанд анх орсон тэрбээр эзэн хааны цомыг гардаж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч, озэки цол хүртэх болзол хангалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)