“Тэрэгтэй парад 2016” тайван жагсаал болно

Машины дуут дохио таны хүүхдийг айлгаж цочоодог уу, хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асах хугацаанд амжиж чаддаг уу, нялх хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй зам талбай манай хотод хангалттай бий юү? Эдгээр асуултад хариулт нэхэх тайван жагсаал ирэх сард болно. Зургадугаар сарын 4-нд тохиох “Автомашингүй өдөр”-өөр эцэг, эхч үүд нэгдэн “Тэрэгтэй парад 2016”-г хийхээр болжээ. Өнгөрсөн хоёр жил ч тэд ийм жагсаал хийж байсан бөгөөд энэ удаа Зүүн дөрвөн замаас Баруун дөрв өн зам хүртэл алхах юм. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардан, жилдээ ганц тохиодог машингүй өдр өөр тайван алхах боломж энэ үед тохионо хэмээн тэд үзэж буй. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйч үүдийн клуб”, “Монголын орчин үеийн гэр бүл” төрийн бус байгууллагаас санаачилж байгаа “Тэрэгтэй парад 2016”-д нэгдэхийг хүссэн эцэг, эх бүр зургадугаар сарын 4-нд хүүхдээ тэрэгтэй нь эсвэл үүргэвчинд үүрч, тэвэрч хамтдаа алхах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)