“Тэртээх өдрүүд”-ийг Харанга хамтлагтай хамт дурсъя


Монголын рок хамтлагуудын нэг болох “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй.  Тус хамтлагийн уран бүтээлчид ирэх сарын 19-нд ойн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт “Буянт –Ухаа” спортын ордонд болох юм.

Мөн ойдоо зориулж 1997 онд хэвлэгдсэн "Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд хэвлэгдсэн “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүнээс гадна шинэ цомгоо тун удахгүй худалдаанд гаргах гэж буй аж. Цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг саяхан болсон “Никитон” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан юм.

Ташрамд сонирхуулахад, хамтлагийн гишүүд 1977 онд Ардын армид танилцаж, "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаруй жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж, 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулж байсан түүхтэй.

Харанга хамтлаг анхны тоглолтоо 1989 онд “Амьдрал” нэртэй хийсэн төдийгүй үүнээс хойш “Дэлхий ертөнц”, “Миний рок”, “Тэртээх өдрүүд”, “Эрин зууны хөг”, “Алдрын од” зэрэг “ олон сайхан тоглолтоороо сонсогч фенүүдтэйгээ уулзаж байсан билээ.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)