Тэргүүн байрын гэрэл зураг нь Матрынх

Герман дахь Байгалийн гэрэл зургийн нийгэмлэг “Байгалийн гэрэл зурагчин-2020” уралдааны ялагчдыг тодруулжээ. Өмнөх жилүүдэд олон улсын хурлын үеэр шалгаруулдаг байсан бол энэ жил цар тахлаас шалтгаалж цахимаар санал асуулга авсан гэнэ. Гэрэл зурагчид шувууд, хөхтөн, бусад амьтад, ургамал ба мөөг, газрын гадаргуу, байгалийн студи, усны онцгой үзэгдэл гэсэн долоон ангилалд бүтээлээ нэр дэвшүүлсэн аж. Уралдаанд 5046 бүтээл ирүүлсэн байна. Уралдааны тэргүүн байрт гэрэл зурагчин Женс Кулманы “Бусад амьтад” ангилалд ирүүлсэн “Шавар дахь аюул” нэртэй бүтээл шалгарчээ. “Хөхтөн амьтан” ангилалд багтах Петер Линдэлийн “Туулайн мөрөөдөл” бүтээлийг удаах байрт шалгаруулсан бол гутгаарт мөн “бусад амьтан” ангиллын Кэвин Пронэкийн бүтээл “Хаан бах” оржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)