Тэргэнцэртэй иргэд орчин үеийн бүжиг үзүүлнэ

Тэргэнцэртэй иргэд

“Улаанбаатар” чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаа тэргэнцэртэй иргэдээр орчин үеийн бүжиг бүжиглүүлж, тэдэнд өөрсдийн нөөц, боломжийг мэдрэх боломж олгохыг хүсэж, төсөл санаачилжээ. Тэрбээр тэргэнцэртэй залуус мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран гүйцэтгэж болохуйц бүжгүүд найруулсан бөгөөд эдгээрээс бүрдсэн анхны тоглолтыг энэ сарын 29-нд тус чуулгын байранд зохион байгуулах юм байна. 

“Аялал” хэмээн нэрийдсэн уг тоглолт нь Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүн, шинэ бүтээл ажээ. Тоглолтын тасалбар арван мянган төгрөг бөгөөд орлогыг тэргэнцэртэй иргэдийн бүтээлч санаачилгыг дэмжихэд зориулах юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)