Тэрбум “ногоон”-оор үнэлэгдэх алт худалдан авах төсөөлөлтэй байна

Монголбанк энэ онд нэг тэрбум ам.доллароор үнэлэгдэх алт худалдан авна гэсэн төсөөлөлтэй байна. Төвбанканд тушааж буй алтны хэмжээ нэмэгдсэн, дэлхийн зах зээлд унцийнх нь үнэ 1900 ам.доллар давсан нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Төвбанк түүхэндээ хамгийн их буюу 22 тонн алтыг 2018 онд худалдан авсан. Тухайн жил алтны үнэ өнөөгийнхөөс 30 орчим хувиар хямд байжээ. 2018 онд нийт 750 сая ам.доллароор үнэлэгдэх алт худалдан авсан юм.

Төвбанк өнгөрсөн сарын эцсийн байдлаар 14 тонн алт аваад буй. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс таван тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Тиймээс Монголбанкныхан 20 гаруй тонн алт худалдан авч, тэрбум “ногоон”-той дүйх валютын нөөц бүрдүүлнэ гэж төсөөллөө тайлбарлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)