Тэнэмэл нохой устгах ажлыг зохион байгууллаа

Шинэ коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хот тохижуулах албанд өгсөн үүргийн мөрөөр Өлгий сумын хэмжээнд байгаа эзэнгүй нийт 205 ширхэг тэнэмэл нохойг устгаж зайлуулан булах ажлыг зохион байгуулан дорвитой арга хэмжээ авч ажилласан.

Тэнэмэл нохойн тоо толгой ихсэх нь нийтийн гудамж, зам талбайг ялгадасаар болон мал, амьтны гаралтай сэг зэмийн хог хаягдлаар бохирдуулах, иргэдэд аюул учруулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх, халдварт өвчин тараах эрсдэлтэй болно.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн МХГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)