Т.Энхбат Мариинский театрт “Кармен”-д гоцолно

Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж байж эл дүрд сонгогдсон гэнэ. Хэрэв Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм байна. Ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй аж. Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)