Тэнгэрийн “элч”

 

Финландын Састамал хотын нэгэн хувийн орон сууцны дээвэр дээр тэнгэрийн “элч” буусан нь зоодой загас байсан гэнэ. Тус байшингийн эзэн хотын радиод өгсөн ярилцлагадаа “Дээвэр дээр нэг юм унах чимээнээр гараад хартал нэлээд том загас байсан. Лусын амьтан яаж яаваад тэнгэрт гарсныг бодоод олоогүй. Зоодой загас хоёр кг жин татсан. Оройн хоолондоо шарах загасыг үнэгүй “олсон” ч, дээврийн хэсэгт байгагүй засвар хийх хэрэгтэй болсон” гэжээ. Загас судлалын салбар шинжлэх ухаан болох ихтиологиор мэргэшсэн Ари Саурагийн мэдээлснээр энэ нь тийм ч хачирхалтай үзэгдэл биш гэнэ. Учир нь тус улсад  үе үе загасаар бороо ордог. Мөн энэ мэт ганц, хоёр загас тэнгэрээс унадаг нь шувуутай холбоотой. Өөрөөр хэлбэл, шувуу  том олзоо даалгүй унагах тохиолдол элбэг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)