Тэмцээний шилдгүүд Францыг зорино

Францын элчин сайдын яам болон “Винкс Континенталь” компанитай хамтран монгол залуусын дунд франц дуу, уран уншлага, зохион бичлэгийн уралдаан зарласан билээ. Дууны тэмцээнд 30 гаруй хүн оролцсоноос Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан А.Гулжамила тэргүүлсэн бол уран уншлагын уралдаанд МУИС-ийн ГХСС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Анар, зохион бичлэгээр МУИС-ийн ГХСС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ням-Эрдэнэ нар аваргалсан юм. Эдгээр оюутан Франц улсаар долоо хоног аялах эрхээр шагнуулжээ.  Тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ч францаас уригдсан ирсэн нэр хүндтэй зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгчид шүүснээрээ онцлог болсон хэмээн оролцогчид сэтгэл хангалуун байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)