Тэйлор Свифтээс болж мэйл хаягаа өөрчилжээ

Өдгөө 30 настай америк эр дуучин Тэйлор Свифтээс болоод өөрийн мэйл хаягаа устгаж, шинэ хаяг нээхээс аргагүй болжээ.  Тэрбээр алдарт кантри дуучны амьдай учраас залуу дуучин бүсгүйн шүтэн бишрэгчдээс ирэх мянга мянган захидал нь түүнд төвөгтэй санагдсанаас тэр. Сонирхолтой нь Тэйлор Свифт нэртэй хүн Америкт хоёроос ч илүү байдаг гэнэ. 21-60 насныхны дунд Тэйлор Свифт нэрээр ижилссэн хэд хэдэн хүн байдаг аж.

Дуучны амьдайн өгүүлж буйгаар Тэйлор Свифтийн шүтэн бишрэгч залуу 15 минут тутамд захидал илгээж түүнийг залхаадаг гэнэ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хамгийн солиотой гэмээр захидал нэг эрээс ирж билээ. Захидалд уг залуу дуучнаас өөрт нь зориулан дуу зохиохыг хүссэн байсан бөгөөд уг дуунд нь шөнө дунд Тэйлор Свифттэй хамт мотоциклиэр зугаалж буй тухай өгүүлэх ёстой юм гэсэн” хэмээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)