Т.Хүрэлхүү: Хот хооронд тээвэр эрхлэгчид алдагдалтай ажиллаж байна

Хот Хоорондын Зорчигч Тээвэр Эрхлэгчдийн Холбоо (ХХЗТЭХ)-ноос тээврийн зардлын асуудлаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд олон жилийн турш алдагдалтай ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн юм.

ХХҮТЭХ-ны тэргүүлэгч Т.Хүрэлхүү хэлэхдээ "Арван жилийн өмнө буюу 2008 онд бензин 900 төгрөг байсан. Одоо гэтэл нийслэл болон орон нутагт 1900-2100 төгрөгөөр зарж байна. Харин хот хоорондын тээврээр зорчих үнэ бензиний үнийг дагаж өөрчлөгдөөд байдаггүй. Бид олсон орлогынхоо 55-60 хувийг бензинд өгдөг. Гэтэл төрөөс ямар ч зохицуулалт байхгүй байгаа тул бид алдагдалтай ажиллахад хүрлээ" гэв.

Тээвэр эрхлэгч ААН-үүд 8 дугаар сарын 17-ны дотор зохицуулалт хийж өгөхийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс шаардаж байна.

ХХҮТЭХ-ны үүсгэн байгуулагчдын нэг В.Ёндонжамц хэлэхдээ "Бензин болон сэлбэгийн үнэ хоёроос гурав дахин өсөөд байгаа энэ үед бид төрөөс дэмжлэг авахгүй ажиллаж байна. Хууль бусаар тээвэр эрхэлж байгаа хүмүүс татвар төлдөггүй, амь нас хариуцдаггүй. Бидэнд оногдож буй ачаа дарамтаас болж стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд бэрх болж байна" гэв.

Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)