Туул голын эргээс удаж муудсан цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2020.11.21/ 13:04 цагт Онцгой байдлын албаны шуурхай утсанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 13:25 цагт очиж нэр, нас нь тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүний цогцсыг авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөв. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)