Туул голын усанд боогдсон 14, 15 настай хөвгүүдийг аварсан байна

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны давааны урд талын Туул голын салаанд иргэд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 21.40 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:50 цагт очиход иргэн О /14 настай, эрэгтэй/, Б/15 настай, эрэгтэй/, Н/15 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аварч, эсэн мэнд гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)