"Тусламжийн 30 мянган хонийг есдүгээр сард гаргаж эхэлнэ"

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д айлчлахдаа тус улсад 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Гэвч уг ажил бүтэн таван сарын хугацаанд сураг тасраад байсан юм. 

Тэгвэл өнөөдөр Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийх үед нэгэн сэтгүүлч дээрх тусламжийн ажил ямар шатандаа байгааг тодруулахад "Ерөнхийлөгч ажлын айлчлал хийгээд ирсний дараа бид хятадын талтай тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний улмаас зогссон байгаа. Тиймээс 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагааг өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон. 

Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байгаа. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Болж өгвөл есдүгээр сард багтаад эхний ээлжийн хонийг шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хоёр тал ярилцаад амьдаар нь авъя гэсэн. 

30 мянган хонийг нэг зэрэг гаргах боломжгүй учраас хэсэг хэсгээр нь гаргахаар хятадын талтай байнгын холбоотой ажиллаж байгаа" гэлээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)