Тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэг Улаанбаатарт өчигдөр газардлаа. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдсэн юм.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирсэн байна.

Эдгээр зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)