Тусгай онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн 261 иргэн эх орондоо ирсэн юм. 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)