ТУРКТ ТЭМЦЭЛ НАМЖИХГҮЙ БАЙНА

Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган Эрзурум хотод болсон эрх баригч Шударга ёс, хөгжлийн намынхны цуглаан дээр үг хэлэх үеэрээ Таксим талбайг бүслэн хаасан жагсагчдыг тараахдаа цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглахаас аргагүй байдалд хүрсэн гэж мэдэгдэв. Өнгөрөгч бямба гаригт жагсагчид талбайг эзлэхээр дахин оролджээ. Харин цагдаа нар хүлээцтэй хандсан гэнэ. Жагсагчдад хэд хэдэн удаа анхааруулсан ч тэд тарсангүй. Тэгээд цагдаа нар талбайгаас гаргахад хүрсэн гэж Ерөнхий сайд хэлжээ.

Эмх замбараагүй байдал өдөөж буйд сөрөг хүчний Ардын БНН-ыг Ерөнхий сайд буруутгаад, тэднийг “Алан хядагчтай нэг эгнээнд байна” гэж мэдэгджээ. Туркийн цагдаа нар жагсагчдыг тараахдаа хүчтэй үйлчлэлтэй “Си-Эс” гэдэг хий хэрэглэсэн аж. Анкара дахь химийн инженерүүдийн Танхимын нийслэлийн сал барын тэргүүн Ибрагим Акюрек “Энэ хийг хориглож, түүнийг устгах хэрэгтэй гэж үзэж байна. “Си-Эс” нь хүнийг зүрхний дутагдалд оруулж, элэг, бөөрийг гэмтээдэг гэнэ.



Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)