Туркт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ


Турк улсад Covid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа өнөөдөр буюу Лхагва гарагт /2020.03.11/ мэдэгджээ. “Ганц, хоёр тохиолдлыг дэгдэлт гэж үзээд хэрэггүй. Вирус манай хилээр нэвтэрлээ гэсэн үг. Энэ нь маш их магадлалтай байсан” гэж тэрбээр хэлсэн байна. Турк улс удаан хугацааны туршид вирусийг нэвтрүүлэхгүй барьж чадаж байсан юм. Коронавирусийн тархалтын бас нэг голомт болоод байгаа Иранаас аюул заналхийлж байсан тул Турк Ирантай залгаа хилээ өнгөрсөн хоёрдугаар сард хаасан аж. Гэтэл халдвар авсан өвчтөн Европоос саяхан буцаж ирсэн Туркийн иргэн аж. Өвчтөнийг тусгаарласан бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)