"Туркийн урсгал" хий дамжуулах хоолойн далайн хэсэг баригдаж дуусчээ



Энэ сарын 19-нд Туркийн Станбул хотноо энэ зууны том бүтээн байгуулалтын нэг болох   “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн  далайн хэсэг баригдаж дууссантай холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган нар оролцсон тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Хар далайн ероолоор эрэг хүртэл  930 км үргэлжлэх хийн хоолойг Оросын “Газпром” компани 2017 оны тавдугаар сараас барьж эхэлжээ. Цаашид хуурай замаар Туркийн бусад улстай заагладаг хил хүртэд 180 км урт хоолой тавигдах юм байна.  ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак 2019 оны сүүл гэхэд  “Туркийн урсгал” төсөл хэрэглэгчиддээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа  хоёр улсын тэргүүн нар  Илдыз ордонд хаалттай уулзалт хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)