Тунгусийн солирын хэмжээг тогтоожээ

тунгус солир

НАСА-гийн мэргэжилтнүүд 1908 онд Сибирийн хүн оршин суудгүй газар унасан Тунгусийн солирын хэмжээг тооцоолон гаргажээ. “Мир 24”-ийн мэдээлснээр тэд нар гэрчийн мэдүүлэг болон сүйтгэлийн хэм хэмжээг тооцоолсон байна. Солир нь унахдаа орчин цагийн Хонконгтой зүйрлэх хэмжээний газарт ой модыг нураажээ. Харин уг солирын унасан гэх газар мэдэгдэхүйц тогоон нүх үлдсэнгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар солир нь тооцоолж байгаагаас илүү том байжээ. 

тунгус солир

Орчин үеийн технологийн дагуу солирын хэмжээ 75 метрийн голчтой байсан байна. Дэлбэрэлтийн хүч нь 20 мегатоноос давсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар солир хэсгүүдэд хуваагдан, газрын гадаргаас дээш 12-17 километрийн өндөрт дэлбэрсэн бололтой. Тиймээс сүйрэлд өртсөн талбайн хэмжээ 5-аас 12 км хүрч байна. Эрдэмтдийн мэдэгдсэнээр иймэрхүү байгалийн гамшиг маш ховор тохиолддог бөгөөд асар их сүйрэл учруулдаг ажээ. Хэрэв Тунгусийн солир том хотын агаарт орсон тохиолдолд хохирогчдын тоо олон мянгаар тоологдох байжээ.  

tunguska

Гэтэл Тунгусийн солир унах үед гарсан хохирлын тухай албан ёсны мэдээлэл байхгүй. Судалгаа хийсэн хүмүүс зөвхөн түүхэн баримтуудад үндэслэн, солир дэлбэрэх үед юмуу дэлбэрснээс хойш хэд хоногийн дараа доод тал нь гурван хүн нас барсан байх ёстой гэж мэдэгдсэн байна. Хүмүүс дэлбэрэлтийн долгионоос болон түлэгдлээс нас барж болно. Мөн солир унахдаа ойн түймэр гаргах учир тэр нь мөн хүний амийг авч одно. 1908 онд Дорнод сибирийн солир унасан орчинд 2000 орчим хүн амьдарч байсан байдаг. Сүйрэлд шууд өртөх газарт 30 орчим хүн байсан байна. Үүнээс өмнө автомашины камерт бичигдэн үлдсэн видео бичлэг сүлжээнд гарч ирсэн. Энэ видео бичлэгийг Красноярск мужийн хойд талын Тура тосгонд хийсэн байсан. Шөнийн тэнгэрт гэрэлтсэн зүйл үзэгдээд тэнгэрээр өндөр хурдтай нисэн, тэнгэрийн хаяа руу буусан. Бичлэг хэдхэн хормын дараа 4 хуваагдсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)