Тугч Б.Тэмүүлэн Тедди Ринертэй таарах магадлалтай

Жүдогийн эрэгтэйчүүдийн хүнд жин буюу +100 кг-д Баттулгын Тэмүүлэн зодоглоно. Риогийн олимпын тугч хийх хүндтэй даалгавар авсан тэрбээр эхний шатанд Алжирын Амин Мохаммед Тайевтай хүч үзнэ. Түүнийг ялвал энэ жингийн тэргүүн бөх, олимпын алт, хүрэл медальт, ДАШТ-д  7 түрүүтэй Францын Тедди Ринертэй учраа таарах юм. Манай жүдоч өмнө нь Ринертэй барилдаж үзээгүй.

"A" хэсэгт гурван жилийн өмнө нутагтаа болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бразил жүдоч Рафаэл Сильва, хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс хүрэл медаль зүүсэн ОХУ-ын Ренат Сайдов нарын шилдгүүд багтсан юм. 

Тэмүүлэн хэсгээ тэргүүлж дөнгөвөл Нидерландын Рой Мейер, БНСУ-ын Ким Мин Сүн,нараас гарч ирсэнтэй нь медалийн төлөө өрсөлдөх болов уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)