Тувачууд эсгий хийж сурав

Ингэснээр гэрийн мод хийх талаар дагнаж байсан тус үйлдвэр бүтэн гэр хийх чадалтай болсон юм байна. Өмнө нь тэд гэрийнхээ эсгийг манайхаас авдаг байснаар бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмдэг байж. Тувад жил болгон 800-900 тонн ноос авдаг ч
дөнгөж хорин хувийг нь л Черногорын фабрикт ашигладаг байжээ. Сүүлийн үед тус фабрик эдийн засгийн хямралд өртсөнөөс гадна БХЯ-ны захиалгаар хийдэг байсан эсгий гутал, шинелийн захиалга алга болсноор дампуурсан байна. Тиймээс Тувагийн ХААЯ-наас 3.9 сая рубль заран шинэ цех байгуулжээ.

 С.ОД


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)