Т.Туяамаа Азийн топ модель боллоо

 БНХАУ-д наймдугаар сарын 27-ноос энэ сарын 1-нд зохион байгуулсан Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгчид амжилттай оролцоод иржээ. Зургаа дахь удаа гаа зохиогдож буй уг тэмцээн нь Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд энэ жил 10 гаруй орны 40 гаруй загвар өмсөгч оролцож, загвар өмсөгч Т.Туяа маа тэмцээний тэргүүн байр эзэлж, “Азийн топ модель” өргөмжлөл хүртсэн байна. Тэмцээнд манайхаас гур ван загвар өмсөгч оролцож, эсгий хувцасны цуглуулга болон монгол хат дын үндэсний хувцасны үзүүлбэр үзүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)