Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долоо дахь удаагаа энэ сарын 26-27-нд боллоо. Тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулсан бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар оролцсон байна. Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд элит, өсвөр үе, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулсан аж. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь урьд өмнөх жилүүдээс өнөр бүрэлдэхүүнтэй байжээ. Энэ удаагийн тэмцээнд 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдсан байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс оролцсон юм. Тэмцээний шагналыг Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч С.Мөнхчулуун нар гардуулсан аж. Эрэгтэй мэргэжлийн ангилалд "Виста" клуб, "Олонлог" академийн тамирчин Г.Амарсанаа түрүүлж, Монгол Улсын спортын мастер цолын болзол хангалаа. Азийн цомын хүрэл медальт, 17 настай тэрбээр 2018 онд триатлоны УАШТ-д түрүүлж байсан бөгөөд дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг юм. Удаах байруудад "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Хангарьд" спорт цогцолборын тамирчин, спортын мастер Ч.Гансүх, Г.Галбадрах нар оржээ. Эмэгтэй мэргэжлийн ангилалд "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Хангарьд" спорт цогцолборын тамирчин Б.Энхжин түрүүлж, элит эмэгтэй болон багийн буухиа тэмцээнд тус тус алтан медаль хүртсэнээр спортын мастер цолын болзол хангав. 16 настай тэрбээр 2018 оны УАШТ-д түрүүлсэн бөгөөд дасгалжуулагч Ч.Гансүхийн удирдлага дор хичээллэдэг юм. Дээрэх цогцолборын тамирчин О.Эрдэнэзул дэд, Эрдэнэтийн тамирчин Б.Ариунзаяа нар гутгаар байрт шалгарсан байна.

УАШТ-2019-ийн дүн

Эрэгтэй элит ангилал (21 тамирчин):
1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45�
3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31
5. А.Хэнтий (Ironman) 1.13:40
6. Т.Алекс (Виста) 1.14:54
7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02
9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40
10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03

Эмэгтэй элит (6 тамирчин):
1.Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд�
2.О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23�
3.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
4.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
5.Э.Амина () 1.49:45

Багийн буухиа (9 баг):
1.Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15
2.Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05
3.Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33

U19 хөвгүүд (20 тамирчин)
1.Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
3.П.Ханмөнх (Ironman) 1.13:31

U19 охид (2 тамирчин)
1.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
2.Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56

U15 хөвгүүд (27 тамирчин)
1.С.Содмандах (Төв бассейн) 24:40
2.Т.Алекс (Виста) 24:51
3.Г.Галбадрах (Хангарьд) 25:01

U15 охид (6 тамирчин)
1.О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43
2.Г.Номуунаа (Виста) 31:03
3.Б.Марал (Виста) 32:21

Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин)
1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55
2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19

Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37
2.Э.Амина (Жардин) 1.49:45
3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19

Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин)
1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06
3.Л.Батбаяр (Булган) 1.25:28
4.Э.Батмөнгөн (Хан-Уул дүүрэг) 1.27:03

Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00

Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин)
1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50
2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59
3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41

Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин)
1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49

Try-Tri эрэгтэй (89 тамирчин)
1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31
2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04
3.Д.Есүхэй (Ironman) 22:12

Try-Tri эмэгтэй (12 тамирчин)
1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06
2.У.Энх-Ану (Cube Mongolia)
3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)