Трамп үндэсний аюулгүй байдлыг зөвлөхөө танилцууллаа


АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны орны хүнийг зарлажээ. АНУ-ын гадаадад барьцаалагдсан иргэдийг суллуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Роберт О Брайен ерөнхийлөгчийн аюулгүйн байдлын зөвлөх болох гэж байна. “Барьцаалагсдын хэргийг хариуцсан ерөнхийлөгчийн тусгай элч Роберт О Брайеныг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд нэр дэвшүүлж байгааг дуулгахад таатай байна. Би Роберттой удаан хугацаанд хамтран ажилласан. Түүнийг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна!” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна. Өмнөх зөвлөхөөс ялгаатай нь О Брайен тагнуулын болон үндэсний аюулгүй байдлын салбарт төдийлөн танигдаагүй хүн юм. Түүнийг Ойрх Дорнодын хямрал, Афганистаны Талибан хөдөлгөөнтэй хийж буй энхийн хэлэлцээ, Израйль-Палестины зөрчил, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг маш олон асуудал хүлээж байна. Эдгээр хүнд асуудлуудыг цэгцэлж чадвал тэрээр ирэх оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг ялахад чухал нөлөө үзүүлэх юм. О Брайеныг Трамп “Барьцаалагдсан хүмүүсийг суллуулах хэлэлцээ хийх тал дээр АНУ-ын хамгийн шилдэг мэргэжилтэн” гэж магтжээ. АНУ-ын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө сенатаар батлуулаагүйгээр шууд томилох эрхтэй аж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)