Трамп: Коронавирусийн халдвараас сэргийлж гидроксихлорохин ууж байгаа. Үхээгүй л байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж гидроксихлорохинийг саяхан ууж эхэлсэн гэж мэдэгджээ. Гидроксихлорохинийг хумхаа болон чонон хөрвөс өвчний эсрэг хэрэглэдэг бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сөрөг нөлөө нь аюултай байж магадгүй аж. "Би энэ эмийг арав хоногийн турш ууж байна. Би зүгээр энд байж л байна" гэж Трамп хэлжээ. Гидроксихлорохиний эмнэлзүйн туршилт АНУ, Их Британи, Испани, Хятад улсад явагдаж байгаа ч уг эм коронавирусын халдвараас урьдчилан сэргийлнэ гэсэн нотолгоо байхгүй байгаа. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас гаргасан удирдамжид уг эмийг Covid-19 өвчилсөн хүн уухад зүрхний хэм алдагдах талтайг анхааруулан дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)