Трампын хүүгийн Монголд хийсэн ангийн зардал ил болжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү 2019 оны зун Монголд аялахдаа Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 77 мянга орчим доллар үрсэн гэж Америкийн хүний эрхийн Citizens for Responsibility and Ethics in Washington (CREW либерал) байгууллага мэдэгджээ. Тус байгууллага хүү Трампын Монголд аялж, устаж үгүй болох аюултайд тооцогддог аргалийг агнахаар явсан зардал 17 мянган доллар болсон гэдэг баримтыг АНУ-ын нууц алба өнгөрсөн 3-р сард гаргаж байсныг сануулсан байна. Гэхдээ нэмэлт баримт судалсны дараа дээрх мөнгөн дүн 60 мянган доллараар их болсныг хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид тодруулсан байна. Үүнээс гадна хүү Трампын Монголд хийсэн аялалд хоёр эргэлзээтэй зүйл байгааг CREW тэмдэглэжээ. Нэг нь тэрбээр нэн ховор амьтныг буудсаны дараа шаардлагатай зөвшөөрлийг авсан. Мөн түүний Монгол улсын ерөнхийлөгчтэй хийсэн хувийн уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл ч одоо ч гэсэн байхгүй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү өнгөрсөн зун Монголд аялах үеэрээ нэн ховор амьтан агнасан нь холбооны хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх асуудал 2019 оны 12 дугаар сард АНУ-д хүчтэй яригдаж эхэлсэн юм. Тодруулбал, Америкийн амьтны эрхийг хамгаалагчид бага Доналд Трамп Монголд аялах үеэрээ нэн ховор амьтан агнаж, АНУ руу нэвтрүүлсэн нь ан амьтан худалдаалахтай тэмцэх холбооны хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)