Трампыг хордуулах гэж оролджээ


АНУ-ын хууль сахиулахх байгууллагынхан энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Доналд Трампад хаягласан касторын шошоос гаргаж авсан хорт бодис болох рицин агуулсан захидлыг замаас нь барьж авчээ. Энэ тухай бямба гарагт CNN Дотоод хэргийн байгууллагууд дахь хоёр эх сурвалжийг дурдан мэдээлэв. Тус мэдээллийн сувгийн сануулснаар бол Цагаан ордонд ирж буй бүх захидал харилцааг эхлээд ордноос гадуур урьдчилж шалгаж үздэг аж. Холбооны мөрдөх товчоо болон тусгай алба одоогоор энэ хэргийг шалгаж байна. Захидлыг Канад улсаас илгээсэн гэж мэдэгдсэн бөгөөд илгээгчийг нь хараахан хараахан тодруулаагүй байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр нь эмэгтэй хүн байх магадлалтай аж. Дээрх явдал Трампыг рицинээр хордуулах гэсэн анхны оролдлого биш юм. Үүнээс өмнө 2018 онд Ерөнхийлөгчид болон армийн өндөр албан тушаалтнуудад рицин шингээсэн захидлууд очиж байсан удаатай. Тухайн үед ч гэсэн захидлуудыг эзэндээ хүрэхээс өмнө хууль сахиулагчид шалган, захидал илгээсэн Юта мужийн иргэн Уйллиам Клайд Алленийг баривчилж ял оноосон аж. Мөн 2014 онд жүжигчин бүсгүй Шеннон Гуис Ричардсон Ерөнхийлөгч Барак Обама болон тухайн үеийн Нью Йорк хотын захирагч Майкл Блумберг нарт рицинтэй захиа илгээсэн нь баригдаж ял эдэлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)