Трампыг дэмжихийг уриалсан цагдаа ажлаасаа халагджээ


Нью-Йорк хотын нэгэн цагдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг олон нийтийн өмнө дэмжсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ. Тэрээр Трмапыг дэмжин чанга яригчаар уриа лоозон хашхирч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа түүнийг ажлаас нь халах шийдвэр гарсан тухай хотын цагдаагийн газрын дарга Дермон Ши Твиттер хуудсаараа мэдээлжээ. "Энэ үйл явдалд оролцсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь нь түр хугацаанд цалингүй чөлөөлсөн. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд улс төрөөс ангид байж, ингэснээрээ хууль улс төрийн харьяалал, итгэл үнэмшлээс үл хамааран бүгдэд тэгш үйлчилдэг гэдгийг хүмүүст харуулах ёстой гэдгийг давтан хэлье" хэмээн Нью-Йоркийн цагдаагийн газрын дарга онцолжээ. Дээрх цагдаагийн албан хаагч одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны уриа "Трамп 2020" гэж цагдаагийн албаны машинд суурилуулсан чанга яригчыг ашиглан хашхирч байгаа бичлэгийн Твиттер хуудас хэрэглэгчид хуваалцсан байна. Тэр цагдаа өөрийнх нь бичлэгийг авч байгаа хүмүүсийг ичиж, зоволгүй, олон нийтийн сүлжээнд бичлэгээ байршуулахыг хүсэж байжээ. Мөн Нью-Йорк хот захирагч Билл де Блазио энэ үйл явдлын талаар Твиттер хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эрх баригчид хууль сахиулах албан тушаалтнуудыг улс төрийн ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй бөгөөд даруй арга хэмжээ авах болно" хэмээн онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)