Трампад коронавирусийн эсрэг биет илэрчээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтээд ердөө гурав хоногийн дараа Цагаан ордондо эргэн ирсэн билээ. NBC агентлагийн мэдээлж буйгаар Доналд Трампад сүүлийн хэд хоногийн туршид коронавирусийн шинж тэмдэг илрээгүй, биеийн нэмэгдээгүй гэж эмчлэгч эмч Шон Коннери ярьсан байна. Мөн түүний өгүүлснээр Ерөнхийлөгчийн  биед “эсрэг биетийн тодорхой түвшин” ажиглагдаж байгаагийн дээр эмнэлэгт хэвтүүлснээс хойш нэг ч удаа хүчилтөрөгч залгах  шардлага гараагүй аж.   АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өрөө ч гэсэн биеийн байдлын талаараа “20 жилийнхээс ч сайн байна” гэж мэдэгдсэн юм.  Түүнийг  Цагаан ордонд эргэн ирснээс хойш ордонд аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Трамптай харилцаж байгаа хүн бүр амны хаалт, нүдний шил зэрэг хамгаалалтын иж бүрэн хэрэгсэлтэй байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)