Тоёота маркийн автомашинаас нэг сая гаруй төгрөг алджээ

2014 оны арвандүгээр сарын 6-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхжин” худалдааны төвийн урд талын зогсоолоос эд зүйлээ алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус хэргийн цагдаагийн байгууллага шалгахад, тоёота маркийн автомашины жижиг цонхыг хагалж нэг сая 800 мянган төгрөг, 50 мянган рубль, баримт бичиг зэргийг алдсан байжээ. Энэ хэргийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 26 настай З-ийн сууцны ваакуум цонхны түгжээг эвдэлж, зэс аяга хоёр, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, хос мөнгөн ээмэг гурван ширхэг, эмээлийн мөнгөн тоног төхөөрөмж, тоноглол, мөнгөн хазаарыг хулгайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)